Брэндээр гоёж айлын хойморт залрах Н.Ундрал хиймэл сормуустай факталж байсан уу


Үдэш бүр цагийн хүрдээр уулздаг нэвтрүүлэгч нарыг бид андахгүй. Тэдний нэг нь Н.Ундрал. Түүнийг олон нийт мисс Ч.Содтуяагийн нөхөр А.Чингүүнтэй ханилан сууснаар нь илүүтэй мэддэг.

Цэнхэр дэлгэцээр олон янзын амьдралтай айлд залран гардаг нэвтрүүлэгч нар брэндээр гоён гарах нь зохистой юу хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. Гэхдээ үзэгчдийн өмнө гоё сайхан харагдах ёстой ажил нь учир яалтай билээ дээ.

МҮОНТВ-ийн нүүр царайг брэндээр чимж яваа тэрбээр хиймэл сормуустай мэдээ унших гээд ирж байсан удаатай гэх бор шувуу ниссэн. Брэндлэг харагдаж болох ч хиймэл сормуусаа тормолзуулаад мэдээ унших нь бүүр дэндсэн хэрэг болох биз ээ.