Шүүдрээгийн хуучин залуу гуталны модель болжээ


Жүжигчин П.Шүүдэрцэцэг нэг хэсэг дуучин Темпотой хөтөлцөн гүйж олны танил хосууд болсон. Making The Band шоу нэвтрүүлгээс төрөн гарсан MIXX хамтлагийн гишүүн Темпо өдгөө уран бүтээлээсээ илүүтэй гуталны модель болжээ.

Түүнийг сошиалд дагагчид нь шинэ уран бүтээлээ хийх нь тэсэн ядан хүлээж буйгаа дуулгах болж. Жүжигчин бүсгүйгээсээ салснаасаа хойш ганц бие яваа тэрбээр Шүүдэрхэн дуугаа одоогоос таван жилийн өмнө олонд хүргэж байсан.

Дууч залууг бага байхад нь аав нь өөд болж, ээж нь амьдралын эрхээр гадны улсыг зорьсон гэдэг. Түүнээсээ болж их ганцаардалд өссөн тухайгаа дэлгэж, Шүүдрээ тэрхүү дутуу орон зайг нөхөж өгсөн тухай дуундаа ч дурсдаг.