Чи шоконд ортол болзож үзсэн үү


Амьдрал адал явдлаар дүүрэн шүү дээ! Заримдаа хэтэрхий гэмээр хачин зүйлс бас тохиолдоно. Ялангуяа хамгийн гоё дээрээ тавиад анхны болзоондоо явах үед чинь шоконд оруулж хэлэх үггүй болтол ангайлгаж орхидог залуус бол ёстой жинхэнэ адал явдал.

Нөхөр бид хоёрт нэг тийм болзоо бий шүү, бий. Хоёр гэрийнхэн маань биднийг суулгах талаар аль эрт ярьж байсан юм билээ. Манай аавын хамгийн сайн найзынх нь хүү байсан. Олон жил гадаадаар хэсч яваад ирсэн болохоор би яаж мэдэх вэ дээ. Ээж нэг өдөр залгаж Чамайг хүн хүлээж байгаа очиж уулзаад нэг үз гэж сохор болзоо руу хөөхөөр нь би охин дүүгээ явуулчихаад өөрөө харин арван жилийнхээ уулзалтанд явчихсан юм.

Тэгсэн манай нөхөр бас өөрийнхөө өмнөөс найзыгаа явуулаад өөрөө шоудаад зугтчихсан. Өнөө хоёр чинь бид хоёрын өмнөөс болзоод л тэгсэн нөгөө хоёр нь нэг клубт шоудаад л. Бид хоёр чинь клубт нэг нэгнийгээ ширтэж өдөж хоргоогоод л нэг мэдсэн дурлалцаад л. Удалгүй гэрийнхэн шууд л дуудаад бид хоёрыг нүүрэлдүүлж ээдрээ нь тайлагдсан. Нэг нэгнээ шоолж татаж унатлаа инээсэн дээ. Сонирхолтой нь манай дүү нөхрийн маань найзтай хуримаа хийсэн. Бид дөрөв нэг өдөр хуримласан. Бид дөрвийн хайр гэдэг шиг бид дөрвийн болзоо гэдэг л юм болсон доо. Үүнийг би хувь тавилан л гэж боддог. (29 настай Ө)