Усны гүнж Ука нам жим амьдарч байна уу


Монголд AQUA фитнесс үүсгэн байгуулагдаад өдгөө олон жилийн нүүрийг  үзэж байна.

Энэ төрлийн фитнессийн анхдагч нь олон түмнээ усны гүнж хэмээн  алдаршсан Б.Уянга буюу Ука юм. Нас хэдий 40 гарсан ч залуу насны гоо үзэсгэлэнг гайхалтай хадгалж яваа нэгэн.

Фитнессээ анх 2006 онд Чингис зочид буудалд нээж олны танил хүмүүс их үйлчлүүлэх болсон нь түүний нэгэн маркетингийн зөв алхам болж өдгөө усан фитнессийн ач тусыг хүртсэн олон мянган үйлчлүүлэгчидтэй болсон гэдэг.

Анхны амьдралаа Хар тас хамтлагийн дуучин Маркатай эхлүүлсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм. Харин үүний дараа  хоёрдахь амьдралаа эхлүүлэхээр шийдсэн нь өөрөөс нь 20 насаар ах УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсан юм.

Б.Дэлгэрсайханы хувьд Aqua Ука түүний 7 дахь эхнэр нь байжээ. Хосууд дундаасаа хөөрхөн хүүтэй болсон ч хамтын амьдрал нь мөн л удаан үргэлжлээгүй гэдэг. Харин одоо ганц бие амьдралаар амьдарч байгаа