Дуучин Э.Дашням ШТС-н маркетер болсон уу


Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням Тасганы овооны ойролцоо байрших ШТС-д түгээгчээр ажиллаж байгаа мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.

Тэрбээр энэ талаараа ч хэд хэдэн пост бичиж, түгээгчээс бензин авч байснаас өөрөө түгээгчээр ажиллаж үзсэнгүй ээ. Ямар машин унасанаас хүмүүсийн харилцаа шалтгаалдаггүй юм байна. Дээрэнгүй харьцах ч хүмүүс байна, талархан харьцах ч хүмүүс байна. Хэсэгхэн хугацаанд бие биенээ хүндэтгэхэд л бидний дунд сайхан харилцаа үүсэх жишээний. Яахав ээ, хичээж л явна даа гэж байсан.

Тэгвэл өнөөдрөөс тэр газраараа үйлчлүүлсэн хүмүүст бэлэг тараана гэх мэдэгдэл хийгээд авав. Ямартаа ч хэд хоног ШТС-ын түгээгчийн сэтгэгдэлээрээ цахим орчныг шуугиулаад байсан тэрбээр тус газрын маркетер бололтой элдэв урамшуулалт аян зарлаад эхэлжээ.