Топ модель, СТА Г.Уранцэцэгийн өөрчлөлт


2008 оны топ модель Уранцэцэг. Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс харагддаг. Энэ цагийн Монголын хамгийн ур чадвартай топ модель Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан.

12 нас хүртлээ багшийнхаа хамт Германд амьдарч байсан бөгөөд 14 настайдаа анх загварын тайзнаа гарсан энэ бүсгүй загвар өмсөж эхэлсэн үеэсээ л Монголын ирээдүйн топ гэдгээ баталсан гэх. Загварын акулууд Модель хүнд байх ёстой төгс төгөлдөр галбир гагцхүү Урнаад л байдаг хэмээн өгүүлдэг.

Түүнийг Солонгосын Ганнам дүүргийн Шинсадунд байх JK гоо сайхны эмнэлэгт нүүр царайгаа өөрчлүүлэх мэс засалд орж, эрүү болон шанаагаа багасгах, хамраа өндөрлүүлсэн гэх юм билээ. Тэрбээр анх загвар өмсөгч болох шийдвэрийг өөрөө гаргаагүй гэдэг.

Ээж нь түүнийг цагийг үр ашигтай өнгөрүүлэх сургалтад суухыг санал болгож, 13 настайдаа Шилмэл загварын ордонд орж, дамжаагаа амжилттай төгссөн нь өнөөгийн топ модель, чадварлаг нэгэн болох үүдийг нь нээж өгчээ. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуул Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.

Г.Урнаа чөлөөт цагаа зааланд өнгөрүүлдэг. Фитнестээ явж төмөр өргөхгүй л бол биеийнх нь чилээ гардаггүй аж. Арга үгүй биз үгэлж тайзнаа алхаж, бусдын бүтээлийг амилуулдаг топ гоолиг, эрүүл чийрэг биетэй байх нь бичигдээгүй хууль байх.