Хоорондоо адилхан жүжигчид


Монголын кино урлагт өөрсдийн өнгө төрхөөрөө гарч ирсэн үеэсээ чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад авсан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Р.Анхням. Хамгийн анх Мөрөөдлийн хөлөг онгоц Олон ангит кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан билээ.

Түүнээс хойш Гаадаа мээрэн, Хайр эргэсэн хавар, Хайрын эрэлд зэрэг олон ангит кинонд тоглосон. Хамгийн сүүлд Чонон сүлд кинонд тоглож эх орныхоо нэрийг дэлхийн киночдын дунд дуурсгаад авсан удаатай.

Өдгөө 39 настай түүний нэг бүтээлд тоглох ханш нь 50 сая төгрөг гэдэг. Дэлхийд данстай жүжигчин болсон хойно арга ч үгүй биз ээ. Олны танилуудаас тэрбээр жүжигчин О.Долгортой төрхөөрөө адилхан.

Зарим үзэгчид тэднийг андуурах тохиолдолд ч цөөнгүй гардаг гэнэ шүү. Харин жүжигчин О.Долгорын хувьд Төрийн дайсан, Ану хатан, Өдөр өдрийн наран, Бид дөрвийн хайр зэрэг бүтээлээрээ олны танил болсон. Тун чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг.

Энэ хоёр эрхэм хоёулаа байнга форм болж кинонд тоглоод байдаггүй бөгөөд жилдээ ганц, эсхүл хэдэн жилдээ нэг даацтай бүтээлд дүрээ мөнхөлж яваа бүсгүйчүүд. Хувь хүн талаас нь жүжигчин Р.Анхнямыг тэрбээр сайн танихгүй гэж байсан удаатай. Уран бүтээлчийнхээ хувьд л мэднэ. Бид хоёр төстэй юм шиг байна лээ гэж нэгэнтээ хариулж байв.