Ээж болсон жүжигчин Гэрэлцэцэг анх удаагаа


Монголын хошин урлагийн Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр одоогоос 16 жилийн өмнө СУИС-ийг төгссөн аж.

Тэрбээр 247 градус, Аз жаргал, Соёлын довтолгоо, Бүсгүйчүүд хайрыг хүснэ зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулах авьяастай гэдгээ харуулаад авсан. Сайхан бүсгүйчүүдийг эрчүүд их л эргүүлдэг гэдэг өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэсэн Гэрэлээ сүүлийн үед олны өмнө гарахаа больсон.

Тэгвэл түүнийг ээж болсон гэх шуум шар хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Түүний нөхөр нь бизнесмен залуу байдаг бөгөөд ихэр хүүхдээ асраад тун чиг завгүй яваа жүжигчин бүсгүй саяхан МС ахыгаа гавьяат цолоор шагнуулахад ийн олны өмнө гарсан юм.