Дуучин Э.Чулуунчимэгт эмээгээс нь үлдээсэн үнэт өвтэй танилц


Дуучин Э.Чулуунчимэг хорвоод мэндлэхдээ ээжийнхээ биеийг нэлээд чилээж ирсэн гэдэг. Толгойг нь багажаар татаж төрүүлсэн болохоор түүнд хөгшин эмээ нь Чулуун гэдэг нэрийг хайрлах гэтэл ээж нь охин хүүхдэд чимэг нэмье гээд ийнхүү дуурсах нэрийг нь өгч байжээ.

Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийг төгсөж, СУИС-д элсэн суралцаж дуучин болсон тэрбээр анх тайзнаа гарч ирэхдээ МУГЖ Баясгалантай адилхан чадалтай хоолойтой гэж магтуулж байсан удаатай. Гавьяат дуучин үүнийг эсэргүүцснээр Чука цоглог ритмтэй дууг олноо хүргэх болсон.

Хамгийн сүүлд дууч бүсгүй дуучин Нямжавтай хамтран Нандин хүсэл клипийг бүтээсэн юм. Багадаа оёдлын машинаар хувцас урлаж эхэлсэн гэнэ. Дөрөвдүгээр ангидаа өөртөө куртик оёж өмсөж байсан аж.

Дизайнер болох авьяастай юм байна гэж харсан эмээ нь түүнд гар машинаа өвлүүлэн өгч байжээ. Энэхүү түүний үнэтэй өв нь өдгөө тэр бүр айлд байхгүй гэнэ шүү. Харин түүний хань Цэрэнтогтох орчин үеийн оёдлын машин бэлэглэжээ.