Сoлoнгoн aaшт төрөөгүй мэт л явна


Дуучин Т.Дэлгэрмөрөний гэргий Т.Ананда буюу Солонгон аашт-ыг танихгүй хүн ховор. Хорвоод хоёрдох охиноо өнгөрсөн долоо хоногт өлгийдсөн тэрээр хэдийнээ тэнхэрч ажилдаа оржээ.

Жингийн бооцоо шоуны финалын зураг авалт 10 саяын эзэн тодруулах торгон агшин, хамтран ажилсан баг хамт олон, ивээн тэтгэгч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцжээ.

Анандаа сувилалд анх очихдоо 60.2кг байсан бол шар тостой бурам,талын цагаан мөөгтэй шөл,давсан дээрээ гишгэж ган бариад 55кг боллоо хэмээн төрөөд мяраалсан ээжүүдийн сэтгэлийг өдөөв.

Солонгон аашт төрсөн гэмээргүй үзэсгэлэнтэй харагдаж байна даа.