Нийтийн дууны мисс гэгддэг А.Түмэн-Өлзийгийн хувьсал


Нийтийн дуунд бас нэгэн өнгө нэмдэг дуучин А.Түмэн-Өлзийг өдгөө фэнүүд нь андахгүй сайн танина. СУИС-ийн оюутан ахуй цагаасаа эхлэн би нийтийн дуучдаас огт өөр хэмээж явсан.

Би өөрийгөө зохиолын дуучин гэж хэлэхгүй. Болж өгвөл мэргэжлийн зиндаатай, надаас ур чадвар шаардсан дуу дуулахыг хичээдэг хэмээн дуучин мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Тэрбээр оюутан байхдаа ийм охин байжээ.

Бага байхад нь түүнд томчууд чихэр жимс өгч их дуулуулдаг байж. Түүний ээж их сайхан дуулдаг, урлаг, уран сайхны өндөр мэдрэмжтэй хүн байдаг гэнэ.

Ийнхүү ээжийнхээ авьяасыг өвлөж авсан тэрбээр өдгөө ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа. Заяаны ханиараа засварчин залууг сонгож байсан ч тэдний амьдрал нас туршийн байж чадаагүй гэдэг. Дуучин бүсгүйн өөрчлөлт гэрэл зургаас нь тод харагдаж буй биз.