Дуучин Т.Ариунаа, сэтгүүлч Б.Мөнхбаясгалан нарын уран сайхны зураглал


Дуучин Т.Ариунаа болон сэтгүүлч Б.Мөнхбаясгалан нар хамтдаа намрын налгар өдрүүдэд өнгөрч буй зуны дурсамжаа санагалзан авахуулсан зургаа цахим орчинд түгээжээ.

Энэ талаар Мөнхбаясгалан бичихдээ, Ариунаа эгч бид хоёр арай л “ уран сайхны “ юу … мөн ч сайхан аялал байсан даа, сайхан дурсамж бүтээсэн зун…Ariuka Ari хэмээв.

Ямартаа ч салбар, салбартаа манлайлагч бүсгүйчүүд зуны сайхан дурсамжийн нэгээхэн хэсгээ Завхан аймгийн Идэр суманд орших Тахилтын хүрхрээ гэх байгалийн сайхан газар ийн бүтээж, дурсан санах гэрэл зурагтай үлджээ.