Ажнайн Бат Эрдэнэ нутгийн гавьяатуудаа 1ОО сая төгрөгөөр мялаав


Өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон цол тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ болсон билээ.

Энэ үеэр шагнал хүртсэн хүмүүсийн дунд дуучин Х.Батсайхан болон хүүхдийн их эмч Р.Тунгалаг нар байсан бөгөөд тэд Өмнөговь аймгийн уугуул гэдгээрээ онцлог аж. Нутгийнхан нь ч хос гавьяат төрлөө хэмээн бэлэгшээн угтсан байна.

Тэгвэл энэ сарын 7-нд хос Гавьяатад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Өмнөговь аймагт болж, энэ үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат Эрдэнэ оролцож хоёр гавьяатад тус бүрт нь 100 сая төгрөг өгч цол тэмдэгийг нь мялаажээ.