Мөнгөний цэцгийг эмчилгээнд ашиглах тустай аргууд


Мөнгөний цэцэг хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг,баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг. Энэ нь ч яахав,үнэхээр тийм л байг. Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа.Үрэвслийн эсрэг,бактерийг устгах,вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик аж.

ЭМЧЛЭХ АРГУУД

УРУУЛ ДЭЭР ГАРСАН ХОМХОЙГ ЭМЧЛЭХ -Хэд хэдэн навчыг шахаж,шүүсийг нь Хомхойн дээр 30 минутын зайтай түрхэнэ.Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж Хомхой дээр тавьж,наалддаг лентээр тогтооно.Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.

ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ -10-15ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.

ЦАГААН МАХ ЭРГЭХ буюу ГЕМОРРО”-Г ЭМЧЛЭХ – Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.

ТҮЛЭГДЭЛТ,ШАРХ,ГЭМТЭЛ,ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ- Навчыг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.

ХОДООДНЫ ШАРХ,12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ – Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй.

• БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ,ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ– 5 ширхэг навчыг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.

• ХООЛОЙНЫ МАХ,АНГИНЫГ ЭМЧЛЭХ – 10 ширхэг навчыг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна.Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ.

• АНХААРУУЛАХ НЬ !

Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх,устай холихгүй дангаар нь уухыг хориглоно!

Хөрвүүлэн дамжуулсан. Ц. Ганцэцэг