Нүүрсэн эм xopыг өөртөө шингээж аваад биед огт шингэхгүйгээр гадагшилдаг


Өнөө өглөөнөөс 5 хоног өлөн элгэн дээрээ 5 ширхэгээр нь ууж байна даа.Та нартаа өөрийн хэрэглэдэг энэ эмийг яаж уух талаар нэг зөвөлгөө өгье.
2010 онд шиг санагдана.Бие нэг л сонин ядраад ч байх шиг,ер нь л ажлын бүтээмж байдаггүй…Хэсэг хугацааны дараа хүндрээд л байх шиг бас нүдний доогуур хөх туяа суучихаад нэг л биш.Шинжилгээгээр ч онош нэг их өөрчлөлтгүй гэх…Өөрийн зөн совингоороо л ерөөсөө л Шагдарсүрэн эмнэлэгт хэвтье гээд бэлтгэлээ хийж аваад тэр эмнэлэгт очив.Нилээд хэдэн шинжилгээ авч бас тэдний зөвлөх эмч гэж нэг хүн үзэв.Гайгүй байна.Хэд хоног хордлого тайлах эмчилгээ ядаргааны эмчилгээ хийх болов.Залуухан ааш сайтай эмч нар эм эмчилгээ бүхний учрыг нарийн тайлбарлаж өгөх юм…сайхан гэдэг нь…Бие ч дээрдэж нөгөө хар зүйлс алга болов.Өглөөдөө толинд нүүрээ инээмсэглэн хардаг боллоо ш дээ 10 хоногт.
Онош маань цөсөндөө их хордсон байна гэж гарсан.Архи огт хэрэглэдэггүй хүн ийм ч байх гэж бодсон шүү.


Энэ хар эмийг өдөрт 12 ширхэгийг 3 удаа бас ууж байв.Олон давхар уулгаж байгаа шалтгааныг эмч надад тайлбарлахдаа “Энэ эм хордлого тайлах үйлчилгээтэй.Хорыг өөртөө шингээж аваад өөрөө биед огт шингэхгүйгээр гадагшилдаг гэж хэлсэн.Би ч эмчийн үгийг ягштал дагадаг.Гэхдээ тэр эмчийн хэлж байсныг санаад биед үлддэггүй юм чинь гэж бодоод үүнээс хойш их чухал эм гэж 2 сар дутам 50 ширхэгийг 10 хоногт уучихдаг болсон…дур мэдээд л…Тэр үед ходоодны дурангийн шинжилгээ өгөхөд цөснөөс болоод ходоодны дотор ов тов цоохортсон толбо байна гэсэн.Шарх биш л дээ…Ноднин Сонгдо-д дурандуулсан чинь гөлгөр их сайхан байна гэж хэлсэн.Энэ эм барагшун 2-ын ач байх гэж би бодсон…Тэгэхээр ходоодны хороо тайлахын тулд энэ эмийг над шиг уучихвал зүгээр юм гэж бодоод та бүхэндээ постолж байна. Монгол хүн бүхэн эрүүл энх байгаасай л гэж боддог ш дээ…