Ардын жүжигчин Н.Сувдын залуу насны төрх


Намсрайн Сувд  нь БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин. Тэрбээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлсэн билээ.

Түүний хувьд 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байгаа юм. Мандухай сэцэн хатан түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртэж байжээ.

Түүний анхны жүжгийн дүр нь Н.Островскийн Инжгүй хүүхэн жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр Эхлэл киноны Хорлоогийн дүр юм.

МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт Намсрайн Сувд.
1967 он.