Засагт Ханы Цахиур Төмөpийг бүтээсэн таны мэдэхгүй эр


Тогтохын Сандуйжав гэх энэ эрхмийг монголчууд бид Тунгалаг тамир киноны Засагт Ханы Цахиур Төмөр гэх шилийн сайн эрийн дүрээр сайн мэднэ.

Тэрбээр 1936 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. Налайхын нүүрсний уурхайд санхүүгийн хэлтэсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажилласаар тэтгэвэртээ гарсан байна.

Түүний хувьд хэдийгээр мэргэжлийн бус жүжигчин боловч Тунгалаг Тамир киноны Цахиур Төмөрийн дүрийг чадварлаг бүтээн алдаршиж, Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналыг хүртсэн юм.

Түүнчлэн Нэг ангийн хоёр кинонд (1974) — хүүгийн аав, Хөх ногооны униар (1977) — нэгдлийн дарга, Зуслангийн найзууд (1977) — Цэцгээгийн аав, Гарьд магнай (1984) — Сандаг аварга зэрэг хэд хэдэн туслах дүрийг амилуулсан билээ.

Жинхэнэ монгол эрийн төрхийг дэлгэцнээ мөнхөлсөн Сандуйжав нь Налайхын уугуул бөгөөд 1985 онд Г.Чимэгдэлгэр гэх бүсгүйтэй гэрлэн дөрвөн хүү, хоёр охинтой болж өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн болжээ. Монголчуудын зүрх сэтгэл шилийн сайн эр Цахиур Төмөр гэх дүрийг мөнхөд үлдээсэн тэрбээр 2009 онд бурхны оронд зарласан байна.