Хамгийн амарханаар хийх шпагетти


ОРЦ: Шпагетти соус-1 ш, Шпагетти гоймон-150гр, Наранцэцгийн тос-100гр, Сармис-2 хумс, Сонгино-50гр, Үхрийн татсан мах-250гр, Ус- 1.5 литр

АМТЛАГЧ: Давс-15гр, Хар перец-амталгаагаар


ЗӨВЛӨГӨӨ

Пастанд дурлагсад туршаад үзээрэй

ХООЛ ХИЙХ ЗААВАР

АЛХАМ. 1

Урт савхан гоймонг давс, тостой усанд 10 минут чанаж бэлтгэнэ.

АЛХАМ. 2

Жижигхэн хэрчсэн сонгино, сармисаа тосонд шаргал өнгөтэй болтол нь хуурна.

АЛХАМ. 3

Машиндсан махаа хийж болтол нь тасралтгүй хутгаж бэлэн соусаа хийж 3 минут хутгана. /emart дэлгүүрийн NoBrand/

АЛХАМ. 4

Чанаж шүүсэн гоймонгоо таваглаад дээгүүр нь нь амталсан Паста хийснээр Үхрийн махтай Шпагетти бэлэн болно Нэмэлтээр хатуу бяслаг үрж хийж болно.