Зарж байгаа оймс, ундаа, уснаасаа бяцхан хүүхдүүдэд илүүчлэн бэлэглэдэг Бөмбөгөрийн Лхагва гэж хэн бэ


Энэ хүнийг би танихгүй л дээ. Гэхдээ ажил маань Бөмбгөрийн хажуугаар гардаг байсан тул энэ хүнтэй өдөр болгон таардаг байсан юм. Тэр үед усны тэргэн дээр оймс өрөөд, харин өөрөө газарт, хайрцагны хэлтэрхий дэвсээд зараад суудаг байсан.Энэ хүн дээр, хүүхдээ хөтөлсөн нэгэн бүсгүй ирсэн юм, тэр үед би алхаж явж таарсан. Бүсгүй маш их даарсан, бас 5 настай гэмээр бяцхан үр нь хөлдөө нимгэн уранхай оймс өмсөж, таавчик углаад зогсож байсан юм. Бүсгүй энэ хүнээс зузаан оймсны үнэ асуув.. — Хариуд нь 2500 гэж хэлээд хүүхэдрүү нь хараад л байсан. Бүсгүй мөнгө нь хүрэхгүй байгаа бололтой 800 төгрөгт таарах оймс байна уу гэж асуусан. Хариуд нь энэ хүн мөнгө авалгүй зузаан оймсноосоо нэгийг нэгийг тэр 2-т бэлгэнд өгч байгаа харагдлаа. Энийг хараад миний сэтгэл маш их өвдсөн. Энэ хүн өөрөө 200 төгрөг нэмж зардаг оймсноосоо 5000төгрөг хүнд бэлэглэж чадаж байхад, хараад зогсож байгаа би ийм үйлдэл хийгээгүйдээ харамсаад, шууд тэр 3 дээр очиж 10ш оймс аваад бүсгүйд бэлэглэж билээ. Бас бөмбгөр лүү ээж хүү хоёрыг дагуулж ороод хүүд нь үнэтэй биш ч гэлээ гутал авч өгсөн. Тэгсэн чинь энэ залуу гартаа 2 цэцэгтэй оймс бариад араас хүрээд ирсэн юм. Энийг чамд, чамд баярлалаа гэж хэлж байсан. Дараа нь би энэ хүнээс хэд хэдэн удаа оймс авсан даа. Нээх хөөрхөн таниад ажил нь сайн уу гэж асуудаг болсон юм. Хүн бүхэнд, бусдад туслах халуун сэтгэл бий…