Топ Пүүжээ: Би мөнгө амалсанд нь биш…


Олны танил эрхэмүүд сурталчилгаанд их тоглодог. Тэгвэл тэднээс онцгойрдог нэг нь топ Пүүжээ. Тэрбээр аливаа нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болох гэж байгаа бол өөрөө эхэлж хэрэглэж үзээд дараа нь хамтран ажиллах эсэхээ шийддэг гэдэг.

Тэгвэл түүний рекламдах болсон Активи тарагны эсрэг нэгэн иогийн багш сошиалд нэлээдгүй бухимдлыг нь төрүүлжээ.

Тэрбээр нэгэн үе багш шавь бололцоод явж байсан иогийн багш маань ингэж байгаад харамсалтай байна. Одоо ч түүнийг хүндэлж хайрладаг. Монголын дотоодын бүтээгдэхүүнээс илүү борлуулалттай олон улсад алдартай. Би зүгээр мөнгө амалсан нь биш чанартай хүнд тустай бүтээгдэхүүнийг сурталчлахыг эрхэмлэдэг. Миний хувь хүний хүмүүжил. Би загвар болон иогийн салбартаа бусадтайгаа муудалцаад байдаггүй тул энэ нь тийм ч асуудал биш дээ. Санаа зөв бол заяа зөв. Энэ бол зүгээр тараг шүү дээ гэв.