Жүжигчин Батушка хэнийг сонгов


Анх Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга үеийнхэнээсээ ганцаараа хүнтэй суугаагүй яваа гэхэд болно.

Тэрбээр Мөрөөдлийн театрын жүжигчин. Тайзны бүтээлээсээ илүүтэй кинонд тоглосноор нь түүнийг үзэгчид илүүтэй танина. Түүнд фэн бүсгүйчүүүд нь ихэд санаа тавьдаг гэнэ лээ. Ямар сайндаа л нас нь яваад байгааг сануулж хурдан эхнэртэй болохыг зөвлөж суухав.

Дуучин Наратай үерхэж байснаас өөрөөр бүсгүйчүүдтэй нэр холбогдож яваагүй түүнийг сүүлийн үед мисс бүсгүйтэй учир ургуулсан хэмээн хардах болжээ. Хэнийг сонгосон юм бол гээд сонжоод үзтэл мисс Бадамцэцэг буюу шүдний дагинатай авахуулсан гэрэл зургуудаа сошиал хуудастаа өдөр алгасахгүй оруулах болж.

Харин тэд шинэ кинонд хослон тоглож яваа юм байна. Заяаны ханиа жүжигчин залуу сонгочихвол ч энэ их сонжилт, хардалтаас салах биз ээ.