Жүжигчин Баярбат: Нэp дэвшиж байгаа энэ нэг юмандаа хэлээрэй, би мэдэх ч үгүй юм байна үүнийг чинь


Энэ долоо хоногт НИТХ-ын ээлжит coнгууль болохтой зэрэгцээд маргаан ч их гарах бололтой.

Үүний нэг жишээ нь зөвшөөрөлгүйгээр хүний зургийг сурталчилгаандаа ашигласан явдал аж. Энэ удаад Фантастик Продакшний жүжигчин М.Баярбат буюу Баярааг улс төрийн энэ үйлдэл нэлээд бухимдуулжээ. Учир нь түүний зургийг сурталчилгаандаа ашиглаад зогсохгүй ярилцлага өгсөн мэтээр сурталчилгааний сонинд нийтэлжээ. Үүнд бухимдан тэрбээр үүнийг бичсэн байна.

Баатарын Болор-Эрдэнэ Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ Естой дураарай гар юм даа чи!!!

Ингэж худал сонгуулийн сурталчилгаа хийхээр чинь яаж чамайг иргэдийн хуралд гараад ажил хийнэ гэж итгэх юм бэ. 1-т Би чамайг ерөөсөө танихгүй, харж байгаагүй. 2-т Чамайг байтуйгай хэнийг ч дэмжихгүй. 3-т Иргэдийн хуралд л орж байвал юу ч хийж болно гэж бодоо юу …

Чамайг дэмжээгүй гэдгээ албан ёсоор ийнхүү мэдэгдэж байна. Таньдаг мэддэг хүмүүс нь байвал энэ нэг юмандаа хэлээрэй … ийм л хүмүүс нэр дэвшиж байна ш дээ.

Шинэ долоо хоногийг ийм балай юмаар эхлүүлж байгаад уучлаарай .. ойлгоно бизээ… хэмээн бичив.