Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ


Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ.

Тэрбээр өдгөө Лондоны их сургуулийн харьяа Эзэн хааны драмын төв сургууль болох Royal Central School of Speech & Drama-д жүжигчнээр суралцаж байгаа юм.

Монголын болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин бүсгүй сүүлийн үед хувийн уран бүтээлээ хийгээд завгүй яваа юм. А.Баярцэцэг 2014 онд АНУ-ын Netflix компанийн бүтээл Марко Поло, 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын Attrition кинонд тоглосон билээ.

Англи, франц, испани хэлтэй тэрбээр олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм.