Х.Мөнгөнцэцэг: Би хадам ээжтэйгээ найзууд шиг харилцдаг


Найзынхаа нөхрийг аваад суучихсан хэмээн олонд адлагдаж яваа яриагаар нэгэн цагт хэл аманд орж байсан дуучид бол Болд, Мөнгөнцэцэг, Чулуунцэцэг.

Хүн сайн ярьж чаддаг нь зөвийг өөртөө эргүүлчихдэг юм байна хэмээн Мөнгөнцэцэг нэгэнтээ Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байсан удаатай.

Би өмнө нь хэнээр ч доромжлуулж яваагүй гэтэл амьдралаа дэлгээд гэмгүй байж буруутан болоод яваад байгаадаа их харамсдаг. Тайван аз жаргалтай амьдралыг би бусниулаад яваагүй ээ. Болдоо надаас илүү зөлөөн зантай.

Ер нь ганц би ч биш манай хадам ээж, аав хүртэл худалч хуурмаг муухай ааштай хүмүүс болж хувирсан. Гэтэл би хадам ээжтэйгээ найзууд шиг харилцаатай байдаг. Хааяа ганц хундага вино шимингээ сайхан хөөрөлддөг гэв.