АНУ-д зугаалж яваа Э.Урангоогийн гоолиг биений нууц


МҮОНТ-ийн бүтээл Нарны жим олон ангит кинонд Ундрал бүсгүйн дүрийг бүтээсэн Universe best songs-2011 наадмын шилдэг оролцогчийн нэг, дуучин, жүжигчин Э.Урангоо АНУ-д зугаалж явна. Нэгэн үе хөтлөгч Анууштай нэр холбогдож явсан тэрбээр урлагийн тайзнаасаа хөндийрөөд удаж буй.

Хааяахан рекламанд тоглодог тэрбээр Сити дээд сургуулийг Маркетинг, менежментийн чиглэлээр төгсөөд энэ салбарт хүч үзэж яваа гэнэ лээ. Багаасаа бясалгал хийж эхэлсэн бөгөөд цагаан хоолтон.

Бясалгал бол өөрийгөө таних чухал зам. Хүн өөртөө таалагдаж амьдарна гэдэг сайхан. Өөрийгөө бүрэн таньсан тохиолдолд цэвэрлэгч ч, дарга ч хийсэн бай амьдралаасаа таашаал авч чадна хэмээдэг.

Түүний төгс биеийн галбирын нууц нь бясалгалаас гадна их уураглаг бүтээгдэхүүнүүд хэрэглэх, олон төрлийн шошнууд, дүфү, самрын уураг, олон нарийн ногоонууд оруулдаг аж. Харин согтууруулах ундаа огт амсдаггүй нэгэн.