Бизнест хөл тавьсан жүжигчин Х.Баярмаагийн гоолиг бэлхүүсний нууц


Удам дамжсан жүжигчин Х.Баярмааг найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ Өлзийхүүгийн охин гэдгийг хүмүүс андахгүй мэддэг. Тэрбээр жүжигчний мэргэжлээ дээшлүүлж АНУ-ын Missouri State University-д 100 хувийн тэтгэлгээр дөрвөн жил суралцаж, кино зохиолч, найруулагч, продюсер мэргэжлээр төгссөн юм.

Үеийнхэнээсээ гадаад төрхөөрөө эрс ялгарч чаддаг Х.Баярмаа хэчнээн ядарсан ч орой нүүрээ цэвэрлээд, маск тавьчихаад унтдаг. Өглөө нүүрээ мөсөөр арчих, ус уух гэх мэт энгийн зүйлийг өдөр тутам хийдэг байна. Гэнэтийн зураг авалт, уулзалттай боллоо гэхэд арьс, үс нь үргэлж бэлэн байх ёстой тул ихэд анхаардаг гэнэ.

Өөрийн гэсэн бизнестэй болсон жүжигчин бүсгүйн гоолиг бэлхүүсний нууц нь агаарын иог гэнэ шүү. Сүүлийн жилүүдэд иогоор хичээллэж төрөлх биеэ улам гоолиг болгосоор байгаа нь нууц нь энэ аж.

Түүний нэг хэсэг дэлхийн мисст өрсөлдөж явснаар нь хардаг бол Аюултай харилцаа, Хүйтэн бороо жүжгийг үзсэн хүмүүс авьяаслаг жүжигчин гэдгээр нь хүлээн авдаг. Унаган Орос хэлтэй түүнд англи хэлийг эзэмшихэд дөхөм байсан гэдэг.

Өдгөө Хятад хэлээ улам сайжруулахаар мэрийж яваа жүжигчин бүсгүй маань бие даасан уран бүтээл хийхээр сэтгэл шулуудан бэлтгэлээ базааж буй аж. Залуу хүн зорилго, тэмүүлэлтэй, завгүй байх нь сайхан байдаг гэнэ шүү.