Хүнсний сод эрүүл мэндэд хэрхэн тусалдаг вэ эндээс танилцана уу


Сод мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилдэг, зарим төрлийн бактери , вирусыг устгадаг . 5% содын уусмалд ногоо, жимс хийвэл 1 минутын дараа гадаргууд нь байгаа вирусын 99% устгадаг байна. Сод хүчтэй үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба янз бүрийн хортой бодис болон хүнд металлын хорыг саармагжуулж организмыг хоргүйжүүлж, организмын рН-г шүлтлэг болгодог байна. 1918-1919 онуудад тохиолдсон гриппын дэгдэлтийн үед сод ууж байсан хүмүүс энэ ханиадаар өвчлөөгүй ба ханиад дөнгөж авангуутаа уусан хүмүүс нь хүндрэл болоогүй байна. Испанын грипп гэж нэрлэгдсэн Америкаас гаралтай уг пандеми 50-100 сая хүний амь насыг сүйрүүлсэн юм. Организм хүчиллэг үед хорт бодис хуралдаж микроорганизм үржиж , цус өтгөрч эхэлдэг ба энэ нь өвчин үүсэх таатай нөхцөл бүрдүүлдэг . Үүнээс зайлсхийхийн тулд организмыг шүлтлэг болгох хэрэгтэй . Сод нь организмыг шүлтлэг болгодог. Шүлтлэг организмд хорт бодис багасч дархлаа сайжирдаг байна.

Содтой ус ууснас 2-3 цагийн дараа хоорондоо наалдсан улаан эсүүд салж цусны эргэлт сайжирч , судас тэлж , ихэссэн даралтыг тогтворжуулж , гемоглобиноос хүчилтөрөгчийг түргэн салгаснаар эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж , фагоцитийн идэвхи сайжирдаг байна. Шүлтлэг организм цацрагийн хордлогод бага хордоно . Туяаны хордлогоос хамгаалахын тулд содтой ус уух юмуу содтой усанд ордог байна. Америкийн арми цэргүүдийнхээ бөөрийг уранаас хамгаалахын тулд содын уусмал хэрэглэдэг байна. Английн Royal London Hospital-н судлаачид сод нь бөөрний архаг өвчний явцыг удаашруулж бөөрний дутагдал болж диализ эмчилгээ хийлгэх эрсдэлийг багасгадаг гэж баталсан. Америкийн Флорида мужийн Тампа хотын Renal Hypertension Unit эмнэлгийн бөөрний тасгийн эрхлэгч Dr. S.K. Hariachar бас үүнтэй ижил судалгаа хийж үүнийг дахин баталсан байна. Бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүсийг бөөрний дутагдал болохоос сэргийлж содын уусмал хэрэглэдэг. Бөөрний дутагдалтай хүмүүст диализ хийхэд содын уусмал хэрэглэдэг . Бөөрөнд нь поликистоз(уйланхайнууд) үүсгэсэн хархнуудад сод өгөхөд уйланхайнууд нь томрохгүй байсан гэнэ.

Зүрхний хүнд мэс заслын дараа бөөрний хурц дутагдал болохоос хамгаалж содын уусмал хэрэглэлэг. Хүчиллэг организмд яс амархан хэврэгшиж ,үе мөчний үрэвсэл элбэг тохиолддог ба содын уусмал яс хэврэгших, үе мөчний өвчин болон ясны хавдарт сайнаар нөлөөлдөг байна . Аливаа харшил хүчиллэг орчинд идэвхэждэг тул хаврын харшил болон бусад харшил , астмын үед содын уусмал судсаар хийвэл хүндрэлийг багасгаж эдгэрэлтийг түргэсдэг гэж Канадын Ванкувер хотын эмч dr. Eric Chan хэлсэн байна. Энэ эмч өвчтөнүүддээ хавар болгон долоо хоногт 2 удаа 8-10 дусал хийдэг байна. Сахарын өвчний үед нүүрс ус дутагдаж кетоз болоход хүчил-шүлтийн тэнцвэр алдагдаж хүчиллэг болдог ба үүнийг содын уусмалаар саармагжуулж амь насыг авардаг. Сахарын өвчний үед 5 төрлийн хүндрэл болж өвчтөн амь насаа алддаг ба үүнээс сэргийлэхийн тулд сахарын өвчний бүх үе шатанд сод хэрэглэдэг . Сод зүрхний булчин болон , бөөрийг гэмтээдэг олон хорт бодисыг саармагжуулдаг. Барбитуратын хордлого болоход сод хэрэглэдэг. Содын ион глюкозыг эс рүү нэвтрүүлэхэд оролцдог ба магни-г митохондри-д очиход нь тусалдаг байна.Хүний ходоодонд сод бага зэрэг бий болж ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг ба ходоодны хүчлийг нь бага болохоос бас сэргийлдэг, тиймээс сод хэрэглэх нь ходоодонд муугаар нөлөөлдөггүй гэж судлаачид үздэг. Сод мөөгөнцрийг багасгадаг тул хеликобактерийн өсөлтийг ч хязгаарладаг .

Нойр булчирхай бас сод ялгаруулж гэдсийг ходоодны хүчлээс хамгаалдаг. Бөөр сод ялгаруулж цусны хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалж байдаг. Сод нь бага насны хүүхдэд ямарч хоргүй бодис ба 100-д жилийн өмнө Европын улсууд хүүхдийн ходоод гэдэс өвдөх, дүүрэх, зогисох, шүд ургах үед сод хэрэглэдэг байжээ. Хавдрын эс хүчиллэг орчинтой байдаг ба содын уусмал түүнийг саармагжуулж хавдрын тархалтыг багасгадаг байна. Хавдрын үед хавдрын эсийн дотор талд нь шүлтлэг орчин бий болгоход тархах (метастаз) хурдыг нь багасдаг байна. Италийн хавдрын эмч Тулио Симончини уушиг , бүдүүн гэдэсний хавдрыг содын уусмалаар эмчилсэн байна. Хорт хавдрыг кандидын төрлийн мөөгөнцөр үүсгэдэг ба сод энэ мөөгөнцрийн өсөлтийг зогсоодог гэж энэ эмч баталсан ба үүнийхээ төлөө шоронд суугаад гарсан байна.( стандартын бус эмчилгээ хийлээ гэж). Энэ эмчийн тухай бичлэг 2 сарын 9 нд би татаж авсан байгаа. Wayne State University School of Medicine-н dr. Robert Gillies ахлагчтай судлаачид хавдраар өвчлүүлсэн хулганад содын уусмалаар эмчилгээ хийхэд хавдрын эсийн РН нь хүчиллэг байснаа шүлтлэг болж метастаз нь удааширч, лимфийн булчирхай томрох нь багасч байсан байна. Үүнээс гадна сод бусад хавдрын эсрэг эмчилгээний үйлчилгээг нь сайжруулдаг болох нь батлагдсан байгаа. Зарим хими эмчилгээний хортой нөлөөг багасгахын тулд содын уусмал хэрэглэдэг .

1944 онд Варшавын бослогын үед польшууд бөмбөгдүүлсэн байшингийн доод давхарт нь голдуу шархтануудаа эмчилдэг байсан ба эм тариа гэж бараг байхгүй байсан ба 5%-н содын уусмалаар шархаа боож, өвчтөндөө уулгадаг байсан ба шарх нь хүндэрсэн тохиолдол бараг байдаггүй байсан гэж British Medical Journal сэтгүүлд 1947 онд dr. Hedd Gorz гэдэг эмч бичиж байжээ.Могойд хатгуулсан хүн сод уувал могойн хорыг саармагжуулдаг ба зөгийгөөр хатгуулж эмчилгээ хийхээс өмнө өвчтөндөө сод уулгавал зөгийний харшилтай хүмүүс амь нас эрсдэхээс сэргийлдэг байна. Оросын рашаан сувиллын газруудын рашааны ихэнх нь содын найрлагатай байдаг гэнэ. 1970-д онд Оросын нэг профессор анагаахын оюутнуудад : хэрэв эргэн тойрны хүмүүс чинь өвчлөөд эхэлбэл чи өөрөө өвчлөхгүйн тулд сод ууж бай гэж зөвлөдөг байсан ба бид тэр үед нь ерөөсөө ач холбогдол өгдөггүй байсан маань буруу байсныг хожим ойлгосон гэж профессор Огулов ярьж байна. Америкийн жүжигчин Жулиа Робертс цагаан шүдтэй гэдгээрээ алдартай ба содоор шүдээ байнга угаадаг гэж нэг удаа ярилцлагадаа хэлсэн байна. Үүнийг өвөөгөөсөө сурсан бөгөөд өвөө нь байнга содоор шүдээ угаадаг байсан ба амьдралдаа ганц удаа шүд нь цоорч байсан гэнэ. Содын уусмалаар амаа зайлбал буйлны үрэвслийг түргэн намдаадаг ба шүдэнд чулуу үүсэхээс хамгаалдаг .

Английн хатан хаан өглөө болгон өлөн элгэн дээрээ содтой усыг сүүлийн 50-д жил ууж байгаа гэнэ. Эрүүл хүнд 45 наснаас хойш содын хэмжээ эрс багасч хорт бодис хуримтлагдаж организм хүчиллэг болдог . Цус хүчиллэг байвал бөөрний өвчин , сахарын өвчин,даралт ихсэх, зүрхний өвчин. яс хэврэгших , үе мөчний өвчин үүсэх нөхцөл бүрэлдэнэ гэж үздэг . Хүн ядрахад сүүний хүчил цусанд их болж цусны улаан эсүүд цэнэгээ алдаж хоорондоо наалдаж хялгасан судсандаа багтахгүй болж эд эс хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна. Содын уусмал хоорондоо наалдсан улаан эсийг салгаж цусны эргэлтийг сайжруулдаг болохыг судлаачид баталсан байна. Торонто хотын York University-н dr.D. Wilkes гүйлтийн тамирчдад 300 мг/кг сод уулгаад 800 м-н зайд гүйлгэхэд сод хэрэглэсэн тамирчид нь 2,9 секунд буюу 19 метрийн зайтай түрүүлсэн байна. Яг ийм судалгааг Австралийн Tasmanian Instytute of Technology-н судаачид хийсэн байна . Хүмүүст 300мг/кг сод уулгаад 95 минутын дараа завиар сэлүүрдүүлж хэн хамгийн хол явахыг нь үзсэн байна.

Сод хэрэглэсэн хүмүүс хэрэглээгүй хүмүүсээс дунджаар 50 метр хол явсан үзүүлэлт гарсан байна. 1972 оны Мюнхений олимпын үед ЗХУ-н шигшээ баг Америкчуудаас илүү олон алтан медал авахын тулд бүх тамирчиддаа содын уусмал судсаар нь хийж заримд нь уулгаж байсны хүчинд багаараа 50 алтан медал авч 1-р байранд орсон тухай баримтат кино You tube дээр хэдэн жилийн өмнө үзэж байлаа. Өтгөн нь хатдаг хүн сод уувал бас тусалдаг . Содыг устөрөгчийн хэт исэлтэй хольж мөөгөнцөртэй газраа түрхвэл мөөгөнцрийг арилгадаг ба шивэртэй хөлөнд түрхвэл шивэрний үнэрийг арилгадаг байна. Том хотод амьдардаг хүүхэд, том хүний сод нь багассан байдаг гэнэ . Болгарын эрдэмтэд агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүмүүсийн содын хэмжээ эрс багассан байдаг гэж баталсан байна. Сод мөөгөнцрийг устгаж, химийн бодис, хүнд металлын хорыг саармагжуулж архаг үрэвслээс хамгаалж ,хавдар үүсэхээс сэргийлдэг байна. BAYARSAIKHAN BADRAKH KRAKOW 2020-10-12