Жүжигчин Номингийн сүйн бөгжийг зураг авалтын багийнхан нь гол гаргажээ


Эмоци продакшны жүжигчин Б.Номин 37-р Точкад тун чадварлаг тоглож Сэлэнгийн дүрийг бүтээсэн. Тэрбээр өмнө нь Өндгөн толгойт, Үндэсний баялаг зэрэг кинонд тоглож байсан билээ. Өдгөө хоёр дахь хүүгээ өлгийдөн аваад тайзнаасаа түр хөндийрсэн.

Одоогоос гурван жилийн өмнө хуримаа хийсэн түүний сүйн бөгжийг нэгэн кино багийнхан нь аваад гол гаргасан гэнэ шүү. Энэ тухайгаа өөрийнхөө блогоор дамжуулан нийтэд ил болгов.

Зураг авалтынх нь хэсэгт сүй тавьдаг сцени байж. Тухайн үед бөгж байхгүй байсан тул жүжигчин бүсгүй өөрийнхөө бөгжийг өгч, түр хэрэглээд өгөөд буцааж өгөх байх гээд өгчээ.

Гэвч өнөөдрийг хүртэл хайртынх нь өгсөн сүйн бөгж нь сураггүй болсон аж. Номин нөхөртөө мөнгөтэй болоод сүйн бөгжөө дахин худалдаж авна хэмээн амлав.