Пуужин Баяраагийн аз жаргалтай гэр бүл


Рэппер Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан анх 2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн билээ. Түүнээс хойш хийсэн бүхий л уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.

Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болоод хоёр хөөрхөн үрсийн аав ээж болцгоосон. Хоёр хүүхэдтэй ээжийг нэг өдрөө хэрхэн өнгөрүүлдэг тухай блог хийж сошиалд олонд сонирхуулдаг болсныг түүнийг дагагчид андахгүй мэдэх биз ээ.