Р.Нямбаяр: Гадагшаа явсан залуусын орон зайг үнэн ДООЖ хачин цүнх баригч бялдууч нар хүссэн хүсээгүй эзэлчихсэн


Миний үеийн хамаг өнгөтэй өөдтэй залуучууд нь бараг бүгд гадагшаа гараад явчихсан.

Тэр Америкт, Германд, Франц, Канад, Солонгос, Япон гээд дэлхийгээр нэг тарчихсан.Миний хуучин амьдардаг байсан бага тойргийн байранд хогоо орцондоо хаядаг ухамсартай хүн байгаагүй юм шүү.Одоо энд тэнд аятайхан хотхонд ороход орцоор нь дүүрэн хог…

Гадагшаа явсан залуусын орон зайг үнэн доож хачин цүнх баригч бялдууч нар хүссэн хүсээгүй эзэлчихсэн.Орцонд дуулж, байрны шийдэн дээр хүүхэд нас нь өнгөрөөгүй юм чинь тоглоомын талбай дээр байшин барих зөвшөөрлийг юу ч бодохгүй өгөх нь ойлгомжтой.Анхны хайр, болзоо гээд бөөнөөрөө цугладаг газар нь фонтан байгаагүй юм чинь нурааж зогсоол барихад гайхах зүйл үгүй.Take That, east-17, Coolio, 2pac, backsteet boys, B Spears, Spice girls сонсож өсөөгүй тэднээр орчин үеийн залуусын соёл урлагийн бодлогоо тодорхойлуулаад, заалгаад байж байх…Надаар нэг иймэрхүү!