Улаан лоолийн соус бэлдэх жор


Та бүхэндээ помидор буюу улаан лоолийн соусны жор оруулья. Ер нь бол сайхан Монголынхоо хөрс шороонд ургасан ногоогоо өөрсдөө гэртээ даршлаад идвэл ямар ч химийн нэмэлтгүй эрүүл байхаас гадна хийгээд сурсан юмыг хүн аваад явчихгүй бүгдийнх нь амьдралд хэрэг болох болов уу.

Энэ шилэнд юу орсон билээ гэдгийг мэдэж байгаа болохоор сэтгэл тайван идэж болно.

ЖОР: 2 кг улаан помидор. 4 шт улаан амтат чинжүү.. 4-5 шт халуун чинжүү. 2 шт лууван. Бүгдийг нь цэвэрлээд машиндана. Халуун чинжүүгээ үртэй нь машиндана. Сармис 2 ширхэг бөндгөр. Сармисаа тусад нь нунтаглана..

Бүх машиндсан ногоогоо зузаан ултай саванд хийгээд 40 минут зөөлөн галаар буцалгана. /Сармиснаас бусдыг/. 40 минутын дараа шингэн нь багасаад өтгөрнө. Тэгээд 1 халбага нунтаг хар перец. 1 том халбага овоолон давс. 1 халбага сахар хийгээд сайн хутгана. Дараа нь 50 мл ургамлын тос. 50 мл 9% ийн уксус хийгээд сармисаа хийж дахин 10 минут буцалгана. A

риутгасан шилэндээ савлаад ариутгасан тагаараа таглаад дулаан юмаар хөртөл хучна. Энэ соусыг гэртээ шкафандаа хадгалж болно.сэрүүвтэр байрлалд. Дэлгүүрээс болсон болоогүй кетчуп авч идэж байхаар энэ соусыг хэрэглээрэй. Эко цэвэр соус болдог шүү. Сайхан амттай соус хийж сураарай.