Геологичоос жүжигчин болсон Самдаа


ШУТИС-ийн архитекторын ангийн оюутан гэнэтхэн л Х ТҮЦ продакшны бүжигчин болж урлагийн хүн болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Тэр хүн бол залуу жүжигчин О.Самданпүрэв. Багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан аж.

Түүний хүүхэд нас Офицеруудын ордны 67-р байрны гадаа тоглож л өнгөрсөн гэдэг. Үзэх дуртай киноныхоо үлгэрийн баатраар өөрийгөө төсөөлдөг хүүхэд байж. Ингээд гэрийнхэн нь зураг зурдаг болохоор нь ШУТИС-д шалгалт өгүүлсэн гэдэг.

Харин тэрбээр сургуулийнхаа урлагийн гэсэн бүх л арга хэмжээнд оролцоод хичээлээ умартдаг байжээ. Ингээд дургүй зүйлээ орхиж, СУИС-т жүжигчин мэргэжлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцсэн аж.

Ингээд жүжигчний гараагаа Цахлай нисэх гэж төрдөг кинонд туслах дүр бүтээснээр эхлүүлсэн. 37-р точка кинонд Содном гэх геологич залуугийн дүрээр үзэгчидтэй уулзсан. Киносутра, 1990, Зориг зэрэг кинонд тогложээ. Хүн дуртай зүйлдээ гүйгээд л оччихсон байдаг хэмээн Самдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуучилсан удаатай.