Х.Уламбаяр: Шведэд 00 угааж байснаа худлаа баахан влог нтр хийж Монголчуудын тархийг угааж ОДОНЦОР болсон


Саяхан Positive Mongolians влог хөтөлдөг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг Happy Flowers байгууллагад гомдол мэдүүлэн тэдний хоорондын маргаан цахим орчинд нэлээд тарсан.

Тус байгууллагад хандаж, хүүхдээ харуулдаг олон ч хүмүүс тухайн постны дор ам уралдан, гомдолоо тоочиж байв. Хүмүүсийн хэлснээр Happy Flowers хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төв нь туршлаггүй хүмүүс илгээдэг, ёс бус харьцдаг, хариуцлага хүлээх чадваргүй, авсан мөнгөө эргүүлж өгдөггүй гэдгийг сэтгэгдэл хэсэг дээр бичин үлдээсээр байлаа.

Түүнчлэн гомдол гаргасан Positive Mongolians влогийн хосыг шүүмжлэх олны танилууд ч их байгаа. Тэд олны танил гэх статусаа ашиглан давуу эрхийг өөртөө олгож байна. Хүүхдээ өөрсдөө харалгүй бартерийн төлбөрт найдсан гэх мэтээр.

Харин энэ удаад ТВ25 телевизийн ширүүн хурц үгтэй гэх сэтгүүлч Х.Уламбаяр мөн хатуухан үгээ тэдний талаар хэлээд авчээ.

Тэрбээр бичихдээ, Шведэд 00 угааж байснаа худлаа баахан влог нтр хийж Монголчуудын тархийг угааж ОДОНЦОР болсон. Хийсэн хурим, авсан байр гээд дандаа бусдын хандив тусламж. Бүгд үнэгүй. Одоо бүр бартераар хүүхдээ харуулсан газраасаа 25 саяыг нэхэж нтр. Юун Осоржамаа. Positive Mongolian ч гэх шиг. 3aйл аа!