Хөтлөгчөөс захиралын суудалд заларсан Г.Гэрэл


МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл соёлын тэргүүний ажилтан цол тэмцгээр энгэрээ мялаасан сэтгүүлчээр тодорсон. Тэрбээр одоогоос 10 жилийн өмнө Үндэсний телевизийн эфирээр Монголынхоо өглөөг сэрээж иржээ.

МУИС-ийг олон улсын харилцааны сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй телевизийн салбарт ажиллаж яваа тэрбээр ажлын гараагаа Өглөө нэвтрүүлгийн хөтлөгчөөс эхлүүлсэн байдаг. Харин өдгөө захиралын суудалд заларсан хэмээн үеийнхэн нь хошигнодог гэнэ лээ.