Жүжигчин Э.Одбаяр гавьяатын шавь болж ийн өөрчлөлт хийжээ


Жүжигчин Э.Одбаяр анх Шинэ үе хамтлагаас жүжигчний гараагаа эхэлж байсан юм. Тэрбээр 1991 оны гуравдугаар сарын 13-нд Дарханд төржээ.

2015 онд нээлтээ хийсэн Маш нууц киноны гол дүрд тоглосон нь түүний хувьд дэлгэцийн урлагт өөрийгөө сорьсон явдал болсон. Харин үзэгчид энэ салбарт авьяаслаг нэгэн хүч түрэн орж ирж буйг тэр дор нь анзаарсан юм.

Түүний хамгийн их хүндэлдэг хүн бол ээж нь. Тиймдээ ч гол дүрд нь тоглосон хоёр дахь кино болох 18 нас, Би чамд хайртай киноны нээлтийн дараа Цаашдаа олон сайхан бүтээлд тоглож, ээжийгээ баярлуулбал энэ мэргэжлийг сонгосны хэрэг гарах нь ээ хэмээж байжээ. Урлагийн хүн эр, эм гэлтгүй сайхан биетэй байх ёстой гэх бичигдээгүй хуулийн дагуу тэрбээр гавьяат Угалзцэцэгт шавь орж фитнессээр хичээллэж эхэлсэн билээ.