Voice-ийг шуугиулж явсан Б.Оюу бүтэн сар уйлжээ


Мэргэжлийн дуучин биш ч гэлээ хүслээрээ дуулах дуртай олон залуус бий. Тэдний нэг нь Б.Оюу. Тэрбээр арван жилээ Хөгжим бүжгийн коллежид ятгын мэргэжлээр төгссөн. Дуу хөгжимд маш хайртай, дуулах дуртай учраас дуучин болохоор шийдээд багагүй хугацаа өнгөрсөн аж.

Өөрийгөө дуулах авьяастай гэдгээ мэдсэн цагаас хойш өөрөө өөртөө багшилж, өөрийгөө хөгжүүлж явж байсан. Яг мэргэжлийн зүйлсийг надад зааж өгч тусалсан хүн бол Оюунгэрэл гээд маш мундаг эмэгтэй байгаа. Оюунгэрэл эгч бол манай багийн дуулалт болон хөгжмийн найруулал дээр ажилладаг маш мундаг төгөлдөр хуурч. Би энэ хүнтэй таарснаас хойш дуулах ур чадвар дээрээ илүү сайжирч маш их зүйлийг сурсаар хэмээв.

Voice шоунд анх орохгүй гэж бодож байсан аж. Харин тухайн үед түүнд маш олон хүн, тэнэг хүн л боломжийг алддаг юм шүү, дуучин хүн бүр энэ том шоунд орохыг хүсдэг битгий боломжийг алд гэж хэлж байж. Тэгээд л боломж гэж бодож шоунд орох шийдвэрээ гэнэт гарган орсноор тус шоуны тайзыг эзэгнэж, үзэгчдийг шуугиулж чадсан нэгэн болсон.

Буцааж нэхэхгүй хайр дуугаа бүтэн сар бэлтгэлээ хийжээ. Ингэхдээ байнга л бэлтгэл дээрээ уйлсан гэдэг. Учир нь тэрбээр сэтгэлзүйн маш том золиосыг гаргажээ. Энэ дуугаараа үе тэнгийнхээ ганц бие ээжүүд, амьдралын хүнд ачааг ганцаараа нуруун дээрээ үүрч яваа эмэгтэй хүмүүст, ээждээ хайртай гээд хэлж чадалгүй яваа хүн бүрт ээжийгээ хайрлаж яваарай гэсэн маш том ухаарлыг өгөхийг хүссэн гэж дуулсныхаа дараа хуучилж байсан юм.