Сологийн өөрчлөлт


3 охин хамтлаг байгуулагдаад 10 гаруй жилийг ардаа үджээ. Тус хамтлагийн Д.Солонго буюу Солог анх гарч ирсэн дүр төрхөөсөө нилээд өөр болж байгааг хүмүүс хэдийнээ анзаарчээ.

Тэрбээр инстаграмтаа 74 мянга гаруй дагагчтай аж. Түүнийг илүү хөөрхөн болсныг онцлохын сацуу соло уран бүтээл нь ихэд таалагдаж байгаа талаар ихээхэн магтдаг юм байна.

Урлагийн хүн гоё сайхан харагдана гэдэг амаргүй ажил. Харин тэрбээр нүүрэндээ нэлээдгүй олон өөрчлөлтийг хийсэн гэдэг. Өөртөө хувьсал хийж байж илүү эрч хүчтэй уран бүтээлдээ орох нь түүний бас нэгэн таашаал биз.

Илүү ялдам, энхрий дүр төрхийг дууч бүсгүй хүссэн бололтой. Тэр ч утгаараа олонд хүнд таалагдаж байгаа аж. Гэр бүлтэй болсон хувийн амьдралаа ихэд нууцалж буй гэнэ.

Урлагийнхан хэзээд өөрийгөө гоё сайхнаар үлгэр жишээ авч явах ёстой гэж боддог. Гадаад үзэмжээр дүгнэх явдал манай монголчуудын хувьд түгээмэл. Үүнээс зөрөх аргагүй. Нөгөөтэйгүүр, урлагийн эмэгтэйчүүд гадна талаараа ч дотоод сэтгэлээрээ ч үргэлж мөнхөд сайхан харагдах ёстой.

Бид энэ тал дээр маш их анхаардаг. Амьдрал дээр ч, тайзан дээр ч үргэлж сайхан харагдахыг хичээдэг. Олны нүдэн дээр үргэлж байдаг урлагийн хүний хувьд гадаад өнгө төрхөндөө анхаарсан нь үнэн. Солонгосын урдаа барьдаг эмнэлгээр үйлчлүүлсэн.

Сэтгэл хангалуун байдаг. Урлагийн эмэгтэй хүн үргэлж гоё сайхан харагдах ёстой. Энэ үүргээ л биелүүлсэн гэж хэлж болно хэмээн гоо сайхны хагалгааныхаа талаар ам нээж байсан удаатай. Нүүр царайгаа сайхан байлгаад зогсохгүй бие галбиртаа ч анхаарч фитнессээр хичээллэдэг гэнэ.