ИТХ-ын хамгийн анхны залуу төлөөлөгч Г.Гантулгатай танилц


Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч төдийгүй хамгийн залуу төлөөлөгч 19 настай Ганзоригийн Гантулга. сонгогдсон гэдгийг хэвлэлийнхэн онцолж эхэллээ. Түүнийг олон хүн сонирхож байна. Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуулийн наймдугаар хороонд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан юм.

Тэрбээр сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшээд, одоо ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн III дамжаанд суралцаж байгаа аж. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж, цэргийн албыг хаажээ. МАН-ын хорооны дарга нь түүнийг нэр дэвшихийг санал болгосон гэнэ. Ийнхүү Г.Ганзориг 19 настайгаасаа эмээж байж гэтэл сонгуулийн сурталчилгаагаараа иргэдтэйгээ уулзаад энэ бодол нь өөрчлөгдөж, айдас нь дарагджээ. Одоогоор тэрбээр найз охингүй аж.