Домбор хөгжим уянгалуулагч Д.Бердибек


Одоогоос хоёр жилийн өмнө Mongolia’s got talent оролцож байсан Д.Бердибекийг таних биз ээ.

Багаасаа төгөлдөр хуур тоглодог тэрбээр СУИС-ийг найрал дууны удирдаач мэргэжлээр дүүргэсэн. Хөгжмийн зохиолч болох томоохон мөрөөдөлтэй түүний хэд хэдэн уран бүтээл хит болоод буй.

Тухайлбал, жүжигчин Баясгалангийн гэргийтэй хамтдаа дуулсан Чин зүрх дууны аяыг зохиосон энэхүү уран бүтээлээ Морин хуур наадамд сойж байгаа аж. Тэрбээр 2018 он хуримаа хийж гал голомтоо бадраасан залуу гэр бүл. Тэд нэг охинтой.

Түүний аав, ээж хоёулаа урлагт дуртай. Өвөө нь дуулдаг, хуурддаг хүн байсан гэдэг. Д.Бердибек анхны дуугаа 21 настайдаа бичиж байж. Дараа нь ангийнхаа оюутнуудын хүсэлтээр монгол хэлээр дуу бичиж эхэлсэн аж.