Гэртээ ГалбиЖим хийх жор



Үхрийн махаар хийсэн амтат ГалбиЖим гэртээ өөрийн гараар хийж сураарай.

 ОРЦ: ~Үхрийн хавирга 500-600 гр, ~Сонгино 2-3 ширхэг, ~Сармис 3-4 хумс, ~Ногоо сонгино 1 боодол, ~Алимны цуу 1/4 цайны аяга, ~Элсэн чихэр 3 хоолны халбага, ~Гүнждийн үр 2 хоолны халбага, ~Нунтаг сармис цайны халбага, ~Лууван 2 ширхэг, ~Төмс 3ш, ~Хар перц 1/2 цайны халбага, ~Хар мөөг 40-50 гр

ХИЙХ АРГА: 1. Үхрийн хавиргыг жижиглэн бэлтгээд хүйтэн усанд 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.
2. Махаа тогоонд хийж дээрээс нь 4 цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, сармисыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Ингээд таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.
3.Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж авна.
4.Бусад ногоог ч мөн адил шүүж аваад шөлийг сэрүүн газар тавьж хөргөөрэй.
5.Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.
6.Энэ хооронд лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцгайрч үйрч алга болох талтай.
7. Амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Буцалсны дараа галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана.
8. Амсаж үзээд шаардлагатай амтлагчаар нэмж амтлаж болно.
9. Зөөлөн гал дээр шөлийг дахин 25-30 минут буцалгах ба шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Хэрчсэн ногооэ сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод галаас гаргаарай.
10. Ингээд л Амтат галби жим бэлэн боллоо.