Бүрмэл тaхиaг гэpтээ хийx жop


KFC сүлжээ рестораны амтат тахиаг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь таны мөнгийг хэмнээд зогсохгүй, амт чанарын хувьд хол илүү байх болно гэдгийг дуулгахад таатай байна.

Сүүлийн үед KFC-ийн шарсан тахианд дурлахгүй, хүсэхгүй хүн гэж үгүй болоод байгаа. Онцгой амт чанар, арааны шүлс асгаруулам үзэмжээрээ бусад сүлжээ ресторануудыг ардаа орхисон тэдний нууц жороос хуваалцаж, гэртээ хийж идэх боломжийг танд олгож байна.

Амтлагч бэлтгэх: Давс- тал халбага, Нунтаг сармис- 2 халбага
Хатаасан орегано- тал халбага, Нунтаг хар перец- тал халбага
Нунтаг гич- 1 халбага, Нунтаг халуун чинжүү- 2 халбага


Тахиа бэлтгэх: Тахианы мах- (10-12 хэсэг), Сүү- 1 аяга
Гурил- 1 аяга, Цөцгийн тос- 2 халбага, Ургамлын тос- 1 халбага

Хийх арга: Амтлагчны хольцоо гуриландаа хийж, тахианы махаа бэлтгэсэн амтлагчтай гуриландаа хийж, ард, урд талаар нь өнхрүүлнэ энэ үйлдэлээ 2-3 удаа давтаж хийнэ

Урьдчилж халаасан тосондоо нэг талаас нь 3-4 минут шараад, нөгөө тал руу нь эргүүлээд дахин 3-4 минут шарна энэ маягаараа зөөлөн галаар шарах хэрэгтэй учир нь гал нь эхдвэл гадна тал нь түлэгдэж дотор тал нь дутуу болно шарах явцад тосоо уудаг тул үнэр амтгүй сайн тос сонгох хэрэгтэй (Олейна)

Мөн та шарсан тахиагаа өөрийн хүссэн соустай хольж идэх боломжтой.