Итгэл сэтгэлийн сонирхолтой нэгэн туршилт


Ажилчдын хоолны газарт болсон Итгэл сэтгэлийн сонирхолтой нэгэн туршилт.

Энэ туршилтыг 70-аад оны дундуур хийжээ. Үйлдвэрийн гуанзны кассчин бүсгүйг ажлаас нь авч оронд нь мөнгөний тавиур тавьжээ. Хооллохоор ирсэн ажилчид идэх хоолоо аваад, мөнгөө тавиур дээр тавьж байв. Шаардлагатай бол тэр тавиур дээрээс нь хариултаа тоолж авна. Хэн ч юу ч бичиж тэмдэглэсэнгүй.

Туршилт бүтэн сарын турш үргэлжлэв. Орлогынх нь хэмжээ өдрөөс өдөрт буурч, доошилж байсан тул туршилт явуулагсад Зөвлөлтийн хүмүүсийн чин шударга байдалд итгэх итгэлээ алдан, өдөр ирэх бүр улам гунигтай болцгоожээ. Энэхүү туршилтыг төлөвлөсний дагуу 30 хоног үргэлжлүүлэх ёстой байсан болохоор хараахан цуцалсангүй.

Гэтэл нэг ажлын өдрийн эцэст мөнгөний тавиур дээр өдөр тутмын орлогоос гадна нэг сарын хугацаанд хуримтлагдсан бүх өрөөс давсан хэмжээний дүн гарч ирэв. Туршилтыг явуулсан хүмүүс нүдэндээ ч итгэсэнгүй! Тэгсэн энэ өдөр нь үйлдвэрийн ажилчдын цалин буусан өдөр байсныг тэд ойлгожээ. Ажилчид цалингаа аваад, өгөх ёстой өрөө ийнхүү ухамсартайгаар буцааж өгсөн байлаа. Үүнийг хүлээн авч, хийх ёстой бүх зүйлээ сонирхолтойгоор буцааж өгөв.

Бидний эгэл бор өдрүүдийн эрээн бараантай амьдрал юм шүү дээ.
Урд дэлгүүрийн эгчээс зээл, танилдаа зээл, гутал зээл …..
Цалин буухаар өгөх түмэн зээл ингэж амьдарсаар байгаа ч хүн чанараа гээдэггүй л явдаг тиймаа.
Авсанаа зээлсэнээ өгчихөөд багахан мөнгөтэй хоцрох ч арвин сайхан дүүрэн сэтгэл үлддэг бидний амьдрал ийм л байдаг.

Норзонгийн Энхбаяр
СайханУул