Мyy Чимэдцэеэдээ тycлaaч


Монгол Улсын ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ өнгөрсөн жилээс эхлэн түүний гэр бүлийн хүн гэгдэж явсан ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалтай асуудал үүсгэн орон байраа алдахад хүрсэн тухай мэдээлэл цахим орчинд тарж байсан билээ.

Түүний хуучин нөхөр гэгдэх дуучин Түвшинжаргал гэр бүлээ цуцлуулахдаа бүх хөрөнгийнх нь тал хувийг өөртөө авах шүүхдээд байсан юм.

Ш.Чимэдцэеэ Гэр бүл болсон хүмүүс таваас дээш жил амьдарсан бол бүх хөрөнгө дундын өмч болдог гэсэн заалт байдаг юм билээ. Үүнийг тэр ашиглах гэж улайрч байна. Тэр хүн надтай суухдаа өмсөх хувцастайгаа л ирсэн. Харин би явахад нь Landcrusser 80 маркийн автомашинаа хүртэл унуулаад явуулж байлаа. Гэтэл надаас тэр өнөөдөр 200 сая төгрөг нэхэмжилсэн. Би үүнийг төлж чадахгүй бол гудамжинд гарах вий гэхээс айж байна гэж байсан.

Харин өчигдөр тэрбээр цахим орчинд дахин мэдээлэл хийсэн юм. Болж буй үйл явдлынхаа талаар бичихдээ, Сайн байцгаана уу оройн мэнд. Иийм болчихоод нулимсаа барж, төрдөө, шүүхдээ гомдоод сууж байна даа. Нүүр номын найзууд минь арга чарга байна уу..Муу Чимэдцэеэдээ туслаач… хэмээжээ.

error: Content is protected !!