Д.Даваадорж хүүхдүүдийн гунигтай харцыг мартахгүй, эмнэлэг заавал барьж өгнө гэв


Жүжигчин Ч.Ундрал Хит-ийн Давааням хэмээн олны сэтгэлд үлдсэн түүний хүүтэй хамтран амьдраад охинтой болсон билээ. Д.Даваадорж өөрийн цахим хуудастаа дараах зүйлийг постолж ийн өгүүлэв.

Охин маань өвдөөд айх сандрах мэдрэмж зэрэг давхцаж, үнэхээр хэцүү байлаа. 2 ч удаа түргэн дуудаж, эх нялхас руу яаралтай очиж үзүүл гэхэд – яаралтай очив. Пиг дүүрэн өвдсөн хүүхдүүд гадаанаа ч урт дараалал үүссэн. Хүнд, хүнд хүүхдүүд олон харагдаж, зүрх шимширч байв. Олон хүүхдүүд байгаа юм чинь гээд Интермедэд хэвтүүллээ. Хэрвээ та боломжтой бол энэ улсад хүүхдийн эмнэлгийг л засварлах, өргөтгөх, барьж өгөх үйлсэд л зориулаарай. Би өөртөө тангараг өргөсөн хэрвээ би үнэхээр хөрөнгийн бололцоотой болбол солиорчихсон олон машин, байр авахын оронд заавал хүүхдийн эмнэлэг барьж өгнө !!!!! Амлая .

Бидний хойч үе – шинэ цаг болсон ирээдүй гээд байдаг хойч үед чинь эрүүл хүүхдүүд байна уу үлдэхнүү !? Өвөлдөө баахан уушгины өөрчлөлттэй хүүхдүүд, 100 хүүхэд тутмын нэг нь хүнд өвчтэй. Эх нялхаст харсан хүүхдүүдийн нүдний харцнууд одоо ч мартагдахааргүй нэг тийм гунигтай. Хүн гэдэг онцгүй мөн чанартай өөрт ирэхээр ойлгодог гэдэг шиг аав болсон хойноо энэ олон эмзэг асуудлуудыг биеэр мэдэрлээ. Мэдрээд ч яахав өөрчлөх л хэрэгтэй байна.Монголын үрс эрүүл байг гэх тунхаглалын чанартай үгсийг үйл болгомоор байна.Жаахан гомдмоор байна шүү. Эрүүл мэндийн салбараа ингээд хөсөр хаясанд….

error: Content is protected !!