О.Дөлгөөн нөхрөө төгөлдөр хуур тоглох мөчид л ханилах шийдвэрээ гаргаж байжээ


Олноо хөөрхөн Дөлгөөн хэмээгддэг жүжигчин О.Дөлгөөнөө инстаграмтаа хамгийн олон дагагчтай. Тэрбээр next-ийн рекламанд тоглож байх үеэрээ нөхөртэйгээ танилцаж байсан гэдэг.

М.Очир-Пүрэв гэдэг хөдөлгөөнтэй залууг ханиараа сонгоход нь хамгийн их нөлөөлсөн зүйл нь төгөлдөр хуур тоглосон үе нь гэнэ шүү. Тодруулбал, жүжигчин бүсгүй төгөлдөр хуур дардаг хүнд их татагддаг дурладаг байжээ.

Үүнийгээ тухайн үед болзоот залуудаа хэлж байгаагүй аж. Гэтэл нэг удаагийн болзооны үеэрээ Очироо төгөлдөр хуур тоглож түүнийг уярааж орхисон гэнэ. Тухайн цаг мөчид л шууд ханилах шийдвэрээ гаргаж байсан нь түүний төгс болзоо байжээ.

error: Content is protected !!