Г.Ундармаа: Бяцхан үзэгчдэдээ өв соёлын үнэ цэнийг ойлгуулахын төлөө хичээж ажиллана


Жүжигчин, продюссер Г.Ундармаа Single ladies киноны дөрөвдүгээр ангийг үзэгчдэд хүргээд удаагүй байгаа билээ.

Нэлээд хөрөнгө зарцуулж, олон улсын стандартад нийцсэн кино хийхээр хичээж ажилласнаа тэр хэлж байсан. Тэрбээр бас нэгэн сонирхолтой мэдээллийг саяхан дуулгалаа.

Тодруулбал, Single ladies-ийн дөрөвдүгээр ангиар хүүхэлдэйн кино хийхээр болжээ. Энэ талаар жүжигчин Г.Ундармаа Уран бүтээлийн Ю фильм нэгдэл долоон жилиййн хугацаанд Single ladies цувралын дөрвөн ангиийг үзэгчдийн хүртээл болголоо. Бид Төгсгөл ба эхлэл киноныхоо гол дүрүүдийг анимеийшн дүрсэнд оруулж хүүхэлдэйн киноны төсөл эхлүүлж буйгаа дуулгахад таатай байна.

Бяцхан үзэгчдэдээ зориулж, тэдэнд нөхөрлөл, хүндлэл, өв соёлын үнэ цэнийг ойлгуулах уран бүтээл гаргахын төлөө ажиллаж эхэллээ гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

error: Content is protected !!