Үхрийн жигнэсэн мах буюу Тушёнка хийх


Үхрийн жигнэсэн мах буюу Тушёнка гэрийнхэндээ зориулж хийлээ. Үнэхээр амттай болдог шүү

Идэшний махны үеэр,өвөл,хавартаа нөөшлөөд аваарай.
Орц: Үхрийн мах-1кг 500 гр, Тос-100 гр, Перц-1/хоолны халбага/нунтаг/,
Давс-1/хоолны халбага/

Махаа өөрсдийн хэрэглэх хэмжээгээрээ хэрчиж, /би гуляшны мах шиг дөрвөлжин хэрчлээ/ Дээрээс нь орцоо хийж хутгаж базаад

Ариутгаж цэвэрлэсэн шилэндээ:
-мах, -сармис, -сонгино, -лаврын навч, -хар үрлэн перц гэсэн энэ дараалалаар шилэндээ зай гаргалгүй сайн чихэж дүүргээд, мөнгөлөг цаасаар таглаад 1-цаг орчим амраана.


Халуун устай тогоо савандаа алчуур дэвсээд зөөлөн галаар 3-цаг чанаж бэлэн болноо. Чанаж,жигнэх усны хэмжээ,шилтэй махаа хийгээд шилнийхээ хоолой хэсэг хүртэл халуун усаа хийгээрэй.

Зөөлөн галаар 3-цаг чанаж,жигнэхэд ус ширгэж дуусахгүй яг таардаг шүү. Хөрсний дараа мөнгөлөг цаасаа авч цэвэр тагаар таглаад хөргөгчиндөө хадгалаарай. Заавал хийж үзээрэй

error: Content is protected !!