Нара 38 нас хүрчээ


Үргэлж нийгмийн идэвхи гаргаж эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болж сайн үйлсийн аянд нэгдэж чаддаг дуучин бүсгүй бол Нара билээ. Мөнхтөрийн Нарантуяа буюу Нара 1983 оны энэ өдөр мэндэлжээ. Хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа сэргэлэн авхаалжтай бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд.

Амьдрал, ажил үйлс бүх зүйлсэд нь хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье 

Дуучин М.Нарантуяа 1983 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Тэр эцэг, эхээс тавуулаа бөгөөд айлын хоёр дахь хүүхэд аж.

Тэрбээр Токиогийн хөгжмийн сургуульд гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Японд зургаан жил амьдарчээ.

Тэр дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд Хувилгааны эрэлд, Зөрлөг, Би ээж болмоор байна зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тоглож байжээ

Дуучин Нара 2014 онд үрийн зулай үнэрлэж, Бунжаа гэх хүүтэй болсон билээ.

error: Content is protected !!