ХЭВЛИЙН ТАРГАЛАЛТТАЙ ЭСЭХЭЭ МЭДЭХ ЭНГИЙН АРГА


ХЭВЛИЙН ТАРГАЛАЛТТАЙ ЭСЭХЭЭ МЭДЭХ ЭНГИЙН АРГА ЗААЖ ӨГЬЕ 

1. Өөрийнхөө өндрийн хэмжээтэйгээр бүдүүн утас тасалж авна
2. Өндрийн хэмжээ бүхий утасныхаа хоёр амыг нийлүүлж зангидна
3. Зангидаж давхарласан утсаа өөрийнхөө хүйс хэсгийг тойруулаад хэмжиж үзэхэд утас хүрч байвал хэвлийн таргалалтгүй байна гэж энгийнээр дүгнэнэ. Харин утас нь хүрэхгүй бол хэвлийн таргалалттай байгааг илтгэнэ.

Хэрвээ утас нь хүрэхгүй бол хүрдэг болтол нь идээ ундаа, идэвхтэй хөдөлгөөн бас инээд баясалдаа анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал тун удахгүй эерэг өөрчлөлт гарч эхлэх болно.

За ингэж хэмжиж үзээд утас нь хүрсэн, эс хүрсэн эсэхээ сэтгэгдэлээр хуваалцаарай.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

error: Content is protected !!