Д.Маралжингоо би жижиг хацартай болохын тулд мэc 3acaлд орохгүй гэв


Чамайгаа алдмааргүй байна жүжгийн дууг 16 настайдаа дуулж Монголын рок поп урлагт хөл тавьсан дуучин Д.Маралжингоо энэ үедээ тун мяраалаг нэгэн байсан. Төд удалгүй дуучин маань биеийн жиндээ анхаарч турсан дүр төрхтэйгээр эргэн ирж уран бүтээлдээ шамдах болсон.

Харин түүний хэрхэн турсан нь бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байсан бөгөөд өөхөө соруулсан гэх яриа ч гарч байсан удаатай. Харин тэрбээр дээрх яриаг үгүйсгэдэг бөгөөд Би уйгагүй фитнессээр хичээллэж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэдэг.

Гоолиг болсон тэрбээр дасгал хөдөлгөөнийг өөрийн өдөр тутмын дадал болгосон гэдэг. Сүүлийн үед түүнийг гоо сайхны хагалгаанд орсон гэх мэдээлэл тархах болов.

Тэгвэл дууч бүсгүй нэг нүдэндээ давхраа хийлгэж байснаас өөрөөр мэс хүргээгүй гэв. Тэрбээр 14 настайдаа 89 кг жинтэй байжээ. Үүнээс эхлэн жингээ хасаж эхэлсэн аж. Энэ нь харин түүнийг бөөрний дутагдалд оруулсан байна.

Хүн тураад ирэхээр нүүрний хэлбэр хүртэл өөрчлөгдөж шөвийгөөд ирдэг гэсэн юм. Д.Маралжингоо аавыгаа дуурайсан монхор хамар, буржгар үс, ээжийнхээ нүдийг дуурайжээ.

Намайг мэс засалд орсон гээд байхаар нь би эмчээс асууж үзлээ. Ийм хацрын мах, шанааг янзлахад миний дуу хоолойнд өөрчлөлт орох сөрөг нөлөөтэй гэсэн. Би жижиг хацартай болохын тулд өөрийнхөө үнэт зүйлийг золиослохгүй гэх тайлбарыг өгөв.

error: Content is protected !!